УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд асан Н.Номтойбаяр улстөрөөс түр явсан ч эргэн ирээд удаагүй байна. Гэвч түүний эсрэг тролл арми аль хэдийнээ ажилдаа оржээ. Хийгээгүй хэрэгт гүжирдэж, хараалын үг урсгахыг хөлслөгч нь армидаа даалгасан бололтой. Утга учиргүй хараалын үгс, үсэг алдаж бичсэн зэргийг нь анзаарвал боловсрол тааруу бүр монгол хүн ч бичддэггүй байх магадлалтай.
Монголын сайн сайхны төлөө чөтгөртэй ч эвсэнэ, Үндэстнээрээ баяжицгаая хэмээн уриалах Н.Номтойбаярт монголчууд дургүйцнэ гэжүү. Үнэхээр монголчуудын хүсэн хүлээж буй хүлээлт нь дээрхи уриалгыг ажил хэрэг болгох биш гэж үү. Шазруун, хэлье гэснээ хэнээс ч эмээхгүйгээр хэлчихдэг "Үндэсний эвсэл"-ийн тэргүүн Н.Номтойбаярыг шийдвэр гаргаж, бодлого боловсруулах түвшинд дахин очихыг хүсэхгүй байгаа тролл армийн санхүүжүүлэгч эзэн нь хэн байх магадлалтай вэ? Эрээн дээлээр гангарч хуурмаг Эх орончийн дүрд тоглогч тэр этгээд үү? бүр эсвэл түүний оролцоотойгоор бүтээсэн хэмжээлшгүй их эрх мэдэлтэй ч ханаж цаддаггүй "МАНЖ" хэмээх бүлэглэл үү?
Цаг хугацаа бүхнийг харуулна даа...