Хүүхдийн төлөө фондод цугларсан 2 тэрбум гаран төгрөг хаачив?

Хандив халамжаар иргэдээ тархидаж ханадаггүй манай улс төрчид "Хүүхдийн фонд" нэрээр зовсон олон, талхны ч мөнгөгүй шахам иргэдээсээ 2 тэрбум төгрөгийг нь хандив нэрээр дансалж амжсан. Гэвч өнөөдрийг хүртэл тэр мөнгө хаачсан, юунд зарцуулагдсан зэрэг нь тодорхойгүй. ТВ суваг бүрээр утга унга халиан байж иргэдийнхээ халаасыг сэгсэрсэн урлаг соёлын одууд, улстөрчид нь Би л биш шүү хэмээн улаан цайм мэлзэн зугтаах. 

Гэтэл өнөөдөр монгол хүүдүүд сурах сургууль цэцэрлэггүй, өвдөөд очиход нь эмнэлгийн хонгил олдохгүй дүр зурагтай хэвээр. Хүүхдийн нэр барьж шоуддаг хэсэг бүлэглэлийн олон үе шаттай хууран мэхлэлт, хнадалт хөөсөн ажиллагааны туршилт нь "Хүүхдийн төлөө фонд"-ын хандивын ажил байв уу?

Энэ бүхнийг эрэн сурвалжилж олон нийтэд хүргэх болно.

Үргэлжлэл бий...