Хотын дарга асан хариуцлага хүлээхгүй өнгөрөх гэж үү

Өвлийн хүйтэнд суух автобус, дуудах таксигүйгээр зовсон Улаанбаатарчуудын нүдэн дээр сангийн турба гагнасан автобус харуулж доог тохуу хийсэн Хотын дарга асан хариуцлага хүлээх нь бүү хэл дахиад улс төрийн сонгуульд Нийслэлийн намын хороогоо удирдаж орох талаар дуулдаж эхлэв. 

Энэ нь хариуцлага үүрэх, хариуцлага хүлээх нь бүү хэл эрх мэдлийнхэээ шат дамнуургаар дахин улс төрд орох гэж байгаа нь олон хүний дургүйцлийг хүргээд байна. 

Эрх баригч намын дарга Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн оноос эхлүүлэн 5Ш гэх сүржин лоозонтой, даржин ажиллагаа эхлүүлсэн санагдах. Харамсалтай нь энэхүү ажиллагаанд өртөх, шүгэлдүүлээд шүүрдүүлэх хүмүүст нь хариуцлага тооцогддоггүйн нэг жишээ энэ буюу. Халаас ашиг сонирхол нэгтэй юм уу ч гэж хардмаар...

Ам ажил нь үргэлж зөрдөг эрх баригч МАН улны гэх бядгүй массаа хэдий хүртэл доромжлох вэ?