ШҮҮХ ЭРХ МЭДЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛЛҮҮД КАНАД УЛСЫН ТУРШЛАГААС СУДАЛЖЭЭ
Монгол Улсын шүүх эрх мэдлийн байгууллага, хэвлэл мэдээлэл болон иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд Канад Улсад албан айлчлал хийжээ..
Айлчлалын бүрэлдэхүүнд Шүүхийн сахилгын хороог төлөөлж дарга Х.Хашбаатар, гишүүн Б.Сугар нар Канад Улсын Дээд шүүх, Холбооны Шүүхийн комиссарын алба, Онтарио мужийн шүүх мөн Гадаад харилцааны яаманд тус тус зочилж шүүх байгууллагын үйл ажиллагаатай биечлэн танилцжээ.
Дээрх айлчлалаар Канад Улсын шүүхийн байгууллагууд хэрэг маргааныг хэвлэл мэдээлэл, олон нийтийн хэрэгслээр хэрхэн мэдээлж буй болон хэвлэл мэдээллийн ажилтнуудад хэргийн талаар мэдээлэл өгөх, танилцуулах, олон нийтийг мэдээллээр хангах зэргээс туршлага судалсан ач холбогдолтой айлчлал болжээ.