"Үндэсний Эвсэл"-ийн тэргүүн Н.Номтойбаяр Хөвсгөл аймагт ажиллаж байна

"Үндэсний эвсэл"-ийн тэргүүн Н.Номтойбаяр орон нутагт ажиллаж гишүүд дэмжигчидтэйгээ уулзсаар байгаа билээ. Тэрээр энэ өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн хотод эвсэлд нэгдсэн намуудын гишүүдтэйгээ уулзжээ.
Уулзалтаар гишүүд намд хэт төвлөрсөн эрх мэдлийг задлах, хувийн хэвшлийг дэмжих, залуусын оролцоог нэмэгдүүлэх, хөдөө орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх зэрэг асуудлын хүрээнд санал, бодлоо солилцсон байна.

#ҮндэстнээрээБаяжъя