"Үндэсний Эвсэл"-ийн тэргүүн Н.Номтойбаяр орон нутагт ажиллаж байна.
Тэрээр эвсэлд нэгдсэн намуудынхаа гишүүдтэй уулзаж байгаа аж. Дархан-Уул аймагт болсон энэ удаагийн уулзалтаар гишүүд улс оронд нүүрлээд буй авлига, хулгайн асуудалд анхаарал хандуулж, 'Үндэсний Эвсэл'-ийн зүгээс эдгээр асуудалд ямар шийдэл эрэлхийлж байгаа талаар хэлэлцжээ.
Мөн ҮндэстнээрээБаяжъя уриалгыг дэмжиж, эдийн засгаа хөгжүүлэх бодлого, шийдлийн талаар нээлттэй ярилцсан байна.