1985-1993 онуудад Дэлхийн шатрын Үнэмлэхүй аварга цолыг эзэмшиж байсан, тухайн цаг үеийн ЗХУ-ын шатарчин Гарри Каспаровыг дайны эсрэг үзэл бодлоо илэрхийлсний нь улмаас 2022 онд ОХУ-ын Хууль Зүйн яам түүнийг гадаадын агент гэсэн бүртгэлд оруулсан.
Саяхан тэрээр Орос-Украины дайны асуудлаар сөрөг байр сууриа дахин илэрхийлж, ОХУ-ын эрх баригчдыг шүүмжилсний нь төлөө түүнийг бүр террорист, экстремист гэсэн жагсаалтад оруулжээ!
Орос-Украины дайн анх 2014 онд эхэлснээс хойш Г.Каспаров хилийн чанадад буюу Хорват улсын иргэншил авч, улмаар тус улсад амьдарч байгаа юм байна!
Н.Энхбаяр