Монгол- Канадын ураны төслийг гацааж манай Засгийн газрыг 100 сая долларын өрөнд унагааж чадсан Кириенко тагнуулуудын асуудлыг зохицуулагчаар томилогджээ

Экс Ерөнхий сайд М.Энхсайхан өөрийн жиргээ хаягтаа ийнхүү бичжээ. 

Дайнаас хойш Европын холбооноос бараг 600 орчим Орос тагнуулыг хөөж гаргажээ. Энэхүү ажлыг зорицуулагчаар нь Путины туслах Кириенко томилогждээ.

Кириенко нь Монгол-Канадын ураны төслийг гацааж манай Засгийн газрыг 100 сая ам долларын өрөнд унагааж чадсан нөхөр. Одоо Оросын тагнуулын албанд байгуулсан "Онцгой нөлөөллийн хороод"-ын зохицуулагч үүрэгтэй гэж байгаа. Зүгээр л сануулсан юм. Мэдэх нэг нь мэдэж байгаа гэжээ. 

Сонгууль нэгэнт хаяанд иржээ. Гадна дотноос нөлөөлөхвий, анхаарал сэрэмжтэй байгаарай хэмээн сэрэмжлүүлж экс Ерөнхий сайд анхааруулсан бизээ.