Шадар сайд Ч.Хүрэлбаатар орон нутаг дахь томилолтоо дуусгаад иржээ. Тэрээр баруун аймгуудын цас зудын нөхцөл байдалтай сумдаар ажилласан юм.
Ирсэн даруйдаа Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын Ерөнхий захирлаар томилогдоод буй ноён Мухаммед Эсан Хан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ.
Уулзалтаар Монголын эдийн засгийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй бодлого арга хэмжээг танилцуулж, АХБ-аас Монголд хэрэгжүүлж буй дэд бүтэц, зам, боомтын төслүүдийн явц, хэрэгжилтийн байдал, ирэх онуудад хэрэгжүүлэх төсөл, салбар, чиглэлүүдийг тодорхойлон санал солилцжээ.