Номт овогт Нямтайширын Номтойбаяр "Үндэсний эвсэл" байгуулж их улс төрд эргэн ирсэн гэдгээ зарлаад буй. Тэрээр өдгөөгөөс 4 жилийн өмнө ЖДҮ-ийн сангийн мөнгөнөөс завшигчидыг эсэргүүцэн түүнийхээ төлөөсөнд хийгээгүй хэрэгт гүтгүүлэн улстөрөөс явсан билээ. Үнэндээ ЖДҮ-ийн сангааас их хэмжээний мөнгийг улс төрчидөд өгөн түүнийхээ хариуд Шүүх эрх мэдлийг гартаа авсан ордны эргэлтийг эсэргүүцсэн нь тэр байсан бизээ.
Улстөрөөс түр завсарлага авна. Угаасаа энд байх нь ойлгомжтой гэж хэлээд ордноос явсан Н.Номтойбаяр нилээдгүй бодож төлөвлөж, боловсруулж эргэн ирэлт хийж буй нь "МАНЖ" хэмээх улстөрийн цоо шинэ бүлэглэлд таалагдахгүй байгаа нь илтэд.
Судалгаагаар Н.Номтойбаярын тэргүүлсэн эвсэл нь жагсаалтын гурваар орж ирж иргэдийн дэмжлэгийг ихээр авч буй нь тэрхүү бүлүглэлийн улстөрчидийг нилээд сандаргаж буй ажээ.
Иргэн баян бол улс баян. Үндэстнээрээ баяжицгаая уриатай улстөрийн цоо шинэ хүчин ийнхүү МУИХ-д бүлэгтэй болох хэмжээнд хүч түрэн орж ирлээ.