ТЭРГҮҮН ХАМБА НОМЫН АЙЛЧЛАЛ ХИЙНЭ

 МБШТ-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, 30 дахь Номун хан, гэвш, лхаарамба, Монгол багш Жавзандорж дээдэс Сүхбаатар аймгийн Бурхан шашинтны төв -Эрдэнэмандал хийдийн тэргүүн хамба, V Егүзэр хутагт Данзанлувсанванжал болон бусад лам нарын заллагаар Сүхбаатар аймагт номын айлчлал хийх гэж байна. 

Уг номын айлчлал энэ сарын 12, 13-ны өдрүүдэд болох ажээ. Лам нарын зүгээс Тэргүүн хамба ламд Гомбо, Сэндэмийн жинан хайрлахыг айлтгасан байна.