Харсаар байтал хазгай хэлтэй "ДӨРВӨД" атал ...

Харсаар байтал хазгай хэлтэй дөрвөд атал ...

Уучлаарай гэж юуны өмнө бичих нь зүйн хэрэг байх. Ястан үндэстэн, гарал үүслээр нь ялгадаг нь угтаа би биш л дээ. Гэхдээ яалт ч үгүй бичих шаардлага тулгарав. 

Сүүлийн хэдэн сараас эхлэн харсаар байтал хазгай хэлтэй дөрвөд болох Монгол Улсын Шадар сайд Ч.Хүрэлбаатарыг Хятад хүн болго захиалгат, даалгаварт гэмээр бүхэл бүтэн багийн ажиллагаа үнэхээр идэвхижив. Нэг ёсондоо жонхуу бантанг санагдуулам ажиллагаа. Юм юмтай, санхүү мөнгө ч арвинтай баг болох нь харагдаад л байгаа. Их ч олон панчаан ашиглагдаж ч харагдах. Панчаан гэхээр нэг бус нилээд олон нэр бүхий хүний дүр харагддаг болсныг монголчууд гадарлахтайгаа болжээ. Бас чиг дэвшил юм. Гэхдээ л хуучны, нөгөө л танкаар айлгадаг эмгэнэлт инээдмийн тавилттай жүжиг, танил технологи. Зуун дамжсан хуучирсан технологи. Эхлэлээс нь авхуулаад өрнөл хүртэл нь гадарлаад бас эцэст нь цэвэр цус, хужаа болоод дуусна даа гэж бодож байсан минь яг л ёсоор болов. 

Дэнхийсэн өндөр нуруутай, түс тас яриатай, инээх уурлах, эгдүүцэх нь нүднээ ил, тас хазгай хэлтэй хэн ч хаанаас нь ч хараад яаж ч гүтгээд Хятад гэж хэлүүлэхээргүй хүн бол угтаа Ч.Хүрэлбаатар сайд юм шүү дээ. Гэтэл яахав хулгар чихтэй, өөрийг нь шинжлүүлж жинхэнэ цус ярьвал өөөрөө Хятадын Түвд байх магадлал бараг зууны ерэн хувь байх боломжтой гэгддэг нэг л хүний дургүйг хүргэсэн л бол ямар ч хүн "ХУЖАА" болчихдог нэг тийм тогтсон шахуу үзэгдэл манай нийгэмд бий болоод бараг хорин жил болох нь. 

Хэн хэн тэрхүү хулгар чихтийн гүтгүүлдгээр "Хужаа" гэх сэтрийг зүүж вэ? гээд сонирхоод үзтэл үнэхээр энэ улсын төлөө үйл хэргээ зориулсан тийм л эрхэм хүмүүс байх юм. Нам намын лидерүүд арай дөмгүүдийг нь нэр цохиод л "Хужаа" гээд цоллоод байжээ. Яг тэдний нэг нь л Ч.Хүрэлбаатар болж байна. 

Нүдээ аниад Ч.Хүрэлбаатар сайдыг "Хужаа" болгоод төсөөлж үзэх гэж оролдов. Үнэхээр төсөөлөгдөхгүй юм. Увсын өндөр уул хайрхнаар явж, малчны хотноос мэндчилдэг, хурган дотортой дээлээр гоёж, тас хазгай хэлээр ярьж, инээд алдан зогсох хүн л төсөөлөгдөх юм. Яаж ч харах гээд, яаж ч Хятад хүн гэж гүтгэх гээд стиль, имиж, яриа хөөрөө, аялга нь таардаггүй хүн гэж байдаг аж. Тэр нь Ч.Хүрэлбаатар Шадар сайд ажээ. Улстөрчид дотроо мэдлэгтэй, хүн чанартай, басхүү яхир, зөв зүйлийн төлөө дөргүй юм шиг зүтгэж басхүү хуурамч эх оронч Монгол ялна гэх лоозонт улстөрчдийн эрлэг гэдгээр нь улстөрийн хүрээнийхэн жиг жуг гэлцхийг нь олонтой сонсож явлаа.

Хөгжил нь таг гацчихсан, хүн ард нь ядуурчихсан улсдаа Гадны хөрөнгө оруулалт татах гээд зүтгүүлж байгаа нь, бас дараагийн Ерөнхийлөгч болох магадлал өндөр учир "ХУЖАА" гэх ээлжит жүжгийн гол дүр болгон өдөр шөнө, өглөө үдэшгүй онцлон балбаж буй биз ээ...

Энүүхнийг олоод харчих ухаан бодолгүй гэж иргэдийг басан жүжих хулгар чихтийн хөөрхийлөлтэй багийнхан өөрсдөө хөөрхий.