Шадар сайд Ч.Хүрэлбаатар: Хөрөнгө оруулалтын хуулинд өөрчлөлт оруулж газрыг 60+40 жилээр өгөхөөр боллоо гээд гүтгээд байгаа зарим хүнд хариу өгье

Хөрөнгө оруулалтын хуулинд өөрчлөлт оруулж газрыг 60+40 жилээр өгөхөөр боллоо гээд гүтгээд байгаа зарим хүнд хариу өгье. 

 1993 онд батлагдсан Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль болон 2013 онд шинэчлэгдэн батлагдсан Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулинд газрыг ашиглуулах хугацаа 60+40 жилээр яаж туссан байсныг та бүгдэд хүргэе. 
1993 оны хууль:
“Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглуулах гэрээний үндсэн хугацаа тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулах хугацаагаар тодорхойлогдоно. Газар ашиглах гэрээний үндсэн хугацаа эхний ээлжинд 60 жилээс илүүгүй байна. Газар ашиглуулах гэрээний хугацааг гэрээнд заасан анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгаж болно”. 



2013 оны хууль: 
“12.1.1.газрыг 60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр эзэмшүүлэх, ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах” 
Харин 1993 оны хуулинд зөвхөн ашиглах гэж байсан бол 2013 оны хуулинд эзэмшүүлэх, ашиглуулах гэж байна. 
Одоо хэлэлцүүлж эхэлж буй хууль:
“16.1.1. газрыг 15-60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах;” Эзэмшүүлэх гэдгийг хассан. 
Холбогдох баримтуудыг хавсаргав. УИХ-ын даргаар 1993 онд Н.Багабанди, 2013 онд З.Энхболд ажиллаж байсныг мартаагүй гэж бодож байна.  Нүдээрээ үзэж мэргэн ухаандаа тунгаана биз дээ.