Энэ 7 хоногт Монгол Улсад

2024 оны нэгдүгээр сарын 8-14-нд болох үйл явдлын тойм.

 

Улаанбаатарт:

1 дүгээр сарын 8-нд: УИХ дахь МАН, АН-ын бүлгийн ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.

1 дүгээр сарын 8-нд: НДЕГ-т сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудад зориулсан уулзалт болно.

1 дүгээр сарын 8-нд: СЭЗИС-д “Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүдийн засаглалын өнөөгийн байдал”, “Эмнэлгийн бие даасан байдал ба санхүүжилтийн тогтолцоо” хэлэлцүүлгийг ЭМЯ, СЭЗИС хамтран зохион байгуулна.

1 дүгээр сарын 8-нд: Монгол маркны 100 жилийн ойн хүрээнд XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн шуудангийн маркны нээлт болон “Монгол шуудангийн түүх” үзэсгэлэнгийн нээлт Чингис хаан Үндэсний музейд болно.

 1 дүгээр сарын 9, 10-нд: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно.

1 дүгээр сарын 10-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.

1 дүгээр сарын 10-нд: “Амар байна уу-2024” үзэсгэлэн худалдаа “Шинэ 100 айл” үйлчилгээний төвд нээгдэнэ.

1 дүгээр сарын 11-нд: “Монголын сайхан бичигтэн-2023” олон улсын уралдааны шагнал гардуулах ёслол Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн их танхимд болно.

1 дүгээр сарын 11, 12-нд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болно.

1 дүгээр сарын 12-нд: УУХҮЯ, ШУТИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургуулийн Химийн инженерчлэлийн салбар, Монголын химийн нийгэмлэг хамтран “Шатах ашигт малтмалын хими, боловсруулалт ба экологийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулна.

1 дүгээр сарын 13-нд: П. И. Чайковский "Щелкунчик" хоёр бүлэг дөрвөн үзэгдэлт балетыг УДБЭТ-ын тайзнаа толилуулна.


Орон нутагт:

 

1 дүгээр сарын 9, 10-нд: Хөвсгөл аймагт “Цодгор хүү” аймгийн аварга шалгаруулах тэмцээн болно.

1 дүгээр сарын 11-12-нд: Булган аймагт Өсвөрийн шатарчдын аймгийн аварга шалгаруулах "Цодгор хүү-2024" тэмцээн зохион байгуулна.

1 дүгээр сарын 12-14-нд: Архангай аймаг хөдөөгийн хөгжлийг сэргээх, малчдын амьжиргааг дээшлүүлэх, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор “WinterLand Ice Festival 2024” эвентийг зохион байгуулна.

1 дүгээр сарын 13-14-нд: Сэлэнгэ аймгийн аварга шалгаруулах 100 буудалт даамын тэмцээн аймгийн БТС-ийн газарт болно. 


Эх сурвалж: Монцамэ.мн