"Мэргэн сайд Агданбуугийн Амар сан"-ийн төлөөлөл Дархан-Уул аймагт ажиллажээ.
Тус томилолтын үеэр боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах хүрээнд Дархан-Уул аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газартай санамж бичиг байгуулсан бөгөөд үүний эхний ажил болгож төгсөх ангийн сурагчдын дунд Элсэлтийн ерөнхий шалгалтын сорил шалгалтын суурь шалгалтыг зохион байгуулжээ.
Мөн Дархан-Уул аймагт ажиллаж, амьдардаг Булган аймгийн уугуул иргэдийн төлөөлөлтэй уулзсан бөгөөд Дархан-Уул аймагт сангийн салбар байгуулах, эхлүүлсэн үйл ажиллагааг тогтворжуулах, цаашид өргөжүүлэх талаар ярилцаж, олон талт санал солилцоод иржээ.
#ЭрүүлБоловсролтойМонголХүнийТөлөө