ОХУ шатдаг хийн арвин их нөөцтэй.
Украины дайныг эхлэхээс өмнө 2021 оны байдлаар тус улс жилдээ 199.9 тэрбум куб метр шатдаг хийг экспортолж байсан.
✅Өрнөдийн орнуудтай зөрчилдөж, эдийн засгийн хориг тогтоохоос өмнө Европын Холбооны орнууд Оросын шатдаг хийн хамгийн тэргүүлэгч зах зээл байсан.
Гэвч Украинд дайн өдүүлж, өрнөдийн орнуудын хоригт орсон ОХУ-ын түүхий эдийн Европ дахь зах зээл энэ оноос эхлэн үндсэндээ хаагдаж байна.
✅Иймээс ОХУ маш яаралтайгаар Хятад, Энэтхэг зэрэг Азийн томоохон хэрэглэгчдэд шатдаг хий, газрын тос, нүүрсээ харьцангуй хямд үнээр их хэмжээгээр нийлүүлэх талаар ярьж, гэрээ хэлцэл хийж байна.
✅Өчигдөр Кремльд болсон хоёр улсын яриа хэлэлцээний томоохон хэсгийг мөн л түүхий эдийн худалдаа эзэлж, Хятад улсад түүхий эдээ их хэмжээгээр нийлүүлэх талаар гэрээ хэлцэл байгуулжээ.
✅Энэ хүрээнд Монголын нутгаар дамжуулан шатдаг хийг экспортлох "Сила Сибири-2" хоолойг барьж ашиглах тухай талууд санал нэгджээ.
✅ Саяхан Оросын Газпром компанийн захирал А.Миллерийн ярьснаас үзвэл тус компани дээрх хоолойг 2030 онд барьж дуусгах боломжтой гэж үзэж байгаа бололтой!
Жич: Шатдаг хийн хоолойг барьж байгуулах асуудалд бид урьтаж гүйлгүй нухацтай яриа хэлэлцээ хийж байж гэрээг байгуулах ёстой!
Н.Энхбаяр