Баатар Бормагнай: Орчин цагийн Монгол улсын засаг. Гадаад дотоод политик

Баатар Бормагнай

Саналууд  (тезис)

 

Орчин цагийн Монгол улсын засаг. Дотоод болон гадаад политик.

 1. Монгол улс хоёр хөршөөсөө улс төрийн хувьд хамаарах явдал хэт их байгаа нь илт мэдэгдсэн. Хэдий эдийн засгийн хамааралыг ойлгож болох боловч сүүлийн 20 жил нөхцөл байдал ил тод байсаар байгаа бөгөөд энэ хугацаанд тус э/з-ийн хамаарлыг бууруулах ямар арга хэмжээ авсан болоо?

 2.  Орос Хятад хоёр улсаас хамаарах улс төрийн байдлыг ч гэсэн бууруулах хэрэгтэй санагдаж байна. Өвөг дээдэс нь Орос Хятад хоёр улсыг нэгтгэж зангидаж өгсөн түүхтэй  атлаа  өөрөө өөрийгөө доош хийж, итгэл үнэмшилгүй үйлдлүүдээр бусдын хараат хөдөлгөөн төдий хийдэг байж боломгүй санагдаж байна. Тусгаар тогтнож бие даасан улс орны шинж биш билээ.  

 3. ОХУ зайлшгүй задрана гэдгийг ухамсарлаж хүлээн авч улс төрийн төлөвлөгөөнд үүнийг тооцох хэрэгтэй болох болов уу.  

 4. Барууны улс орнуудтай харилцаа холбоог зоригтойгоор сайжруулах хэрэгтэй гэж бодож байна.

 5. Одоо цагт болон 5 жилийн дараа, цаашлаад 10,20 болон түүнээс дээш жилийн дараа учрах боломжтой аюулууд юу байх вэ? 

 6. Өөрсдийн 30 жилийн хөгжлийнхөө түүхээс болон өөр бусад улс орон, жишээ нь: Украин улс, түрэмгий бодлоготой ОХУ Молдав, Гүрж, Украин руу өдөөн хатгалаг, илт түрэмгийлэл хийсэн түүхээс сургамж авч, Монгол Улсын дотоод хэрэгт бүдүүлгээр  оролцдог явдлаас дүгнэлт хийх хэрэгтэй байна.  «Дундын нейтрал бодлого» гэсэн сайн дурын шоронд орж болохгүй. Монгол улс 2014 он хүртэлх Украин шиг бүх дэлхийн улс орнууд болон хөрш зэргэлдээ улсууддаа нейтрал, юу ч сонирхдоггүй гэдгээ харуулах хүсэлтэй гэж үү? Тэгээд аюулгүй байдалтай байж чадсан билүү? Крымийн хойг Донбасс нутаг булаагдсан. Цэрэг арми нь хүчтэй болохгүй хэвээрээ байсан. Украин улс одоогийн Монгол шиг энх тайванч үзэлтэй гэдгээ байнга зарлаж байсан. Тэгсэн хэдий ч цуст түрэмгийллээс аврагдаагүй. Хүн амын хувьд Украин Монгол хоёр улсыг харьцуулашгүй гэдгийг бид сайн ойлгож байгаа. Сахиус хамгааллын ном унших мэт “бид дундыг баримталсан энх тайванч улс” гэж сууж болохгүй. Хамгийн муу хувилбарт бэлдэж хамгийн муу хувилбарыг бодит биш болгох хэрэгтэй. 

 7. Орчин үеийн хатуу ай хэмжүүрээр авч үзвэл Монгол улс магад бүрэн ардчилсан эсвэл бүрэн эрх чөлөөтэй улс орон биш байж магад юм. Би төлөвлөгөө гаргаж Монгол улс руу зорих үед өөр монгол анд найз нар маань хэлж анхааруулж байсан хэдий боловч,  надад хийсвэр найдвар төсөөлөл байсан мэт санагдаж байна. Их зүйлийг бодитоор харж туулаад надад эргэлзээ төрсөн. 

 8. Дүрсэлж хэлвэл Монголын засаг, талын нүүдэлчдийн уламжлалаар угтаж авах хүсэлгүй байлаа. Харин монголын ард түмэн энгийн байдлаар нэр төрөө алдахгүй хэдэн мянган жилийн улбаатай ёс заншлаа хадгалж, хамгаалж чаддагаа харуулсан билээ. МАН Орос гэх харь улсын эрх ашигт нийцүүлж, ОХУын задралыг болон бие даасан тусгаар Ойрд-Монгол улс байгуулахыг уриалдаг оросын иргэнээс хурдан салах хүсэлтэй байсан нь харамсалтай. 

 9. өөр бусад хүмүүсийн адил би Монгол улс цагаачлалын тухай хууль тогтоомжиндоо өөрчлөлт оруулах шаардлага үүссэн гэж үзэж байна. Ялангуяа, ОХУ ба БНХАУ-аас ирэх монгол угсаатанд зориулж. Дэлхийн монголчуудыг татаж хүн амаа өсгөх бодлогод нийцнэ гэж бодож байна. Монгол угсаатан биш цагаачдаас ч айж болгоомжлох хэрэггүй, тэд 2-3 үе амьдраад монголын соёл, нийгэмд уусаж дасна.  

 10. Стратеги бодлогын хувьд зорилтот индикатив төлөвлөгөө гаргаж, олон улсын индекс, рейтинг дээр тулгуурлан өөрсдөөсөө илүү хөгжиж буй нэгэнтэй өрсөлдөх зорилго тавьбал ямар вэ?

 11. Монголын засаг барьж буй анги давхрагад сэтгэл зүйн болон өөр бусад давамгай аргаар  Хятадын зүгээс үзүүлэх нөлөө улам ихсэж байна. 

 12. Тоон технологуудыг дэмжиж илүү тоон технологитой засаг, тоон э/з-ийг дэмжих.

 13. Улс орныхоо хөгжлийн стратеги, парадигмийг эрс өөрчлөх.

 14. ОХУ задран унах цаг үе болон  Төв болон Дотор Ази, Алс Дорнод гэх макро бүс нутгуудад шинэ улс орнууд бий болох цаг үед бэлдэж геополитикийн таамаглал загваруудыг боловсруулах.

 15. Ус нөөцлөх байгууламж, хиймэл цөөрөм нуур, суваг хоолой зэргийг улс орон даяараа байгуулж чадвал:

- хэдэн зуун мянган ард иргэдээ тогтмол ундны усаар хангаж, хөдөө аж ахуйн төдийгүй үйлдвэрлэл хөгжих нөхцөл бүрдэнэ,

- хэдэн арав, зуун жил ашиглах усан нөөц үүснэ,

- хэдэн зуун сая, тэрбум доллар олж болох мал болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх боломж үүснэ,

- хөдөө орон нутгаас иргэд дайжихгүй болно,

- усны нөөц сав газарт уур амьсгал сайжирч, байглийн орчин өөрчлөгдөж, олон ургамал амьтан түмэн бодисийн эргэлт бий болж усыг дагаж амьдрал цэцэглэдэг,

- усан сангууд ойжуулах явцад үр дүнтэй нөлөөлдөг,

- тогтвортой хөдөө аж ахуй эрхлэгчид, үйлдвэрлэгчид нэмэгдэнэ, 

- байгалийн орчин баяжиж, ургамал, зэрлэг амьтны төрөл зүйл ихсэнэ.

 16. Монгол улс Хятад, Орос, Барууны түүхий эд баялаг нийлүүлэгч орны сонгодог жишээ юм. Энэ байдлыг шийдэх хэрэгтэй. Түүхий эдийн э/засаг дараах онцлогуудтай байдгийг та бүхэн мэдэх биз ээ: 

 Улс орны баялагийн ихэнхи хэсэгийг  цөөн тооны хүмүүс хянаж эзэмшиж байдаг. Баялагийн олигархууд гэдэг. 

Түүхий эдийн э/з огцом өсөлт үзүүлдэг ба Монгол улсад баян ядуугийн нийгмийн болон хөрөнгийн ялгааг хэдийнээ үүсгэсэн байна. Улмаар ихэнхи ард түмний амьдралын түвшин, чанар доошилсон. Монгол улсын Жини коэффициент /э/з-ийн тэгш бус байдал, нийгмийн ялгарал/ ямар үзүүлэлттэй байгаа бол?     

Түүхий эдийн олигархууд улс төр, э/з, нийгмийн нөхцөл байдалд хүчтэй нөлөөлөх эсвэл тодорхойлох түвшинд очсон байдаг. 

Түүхий эдийн олигархууд улс төр, нийгэм э/з-ийн өөрчлөлтөд дургүй байдаг ба одоо байгаа улс төрийн систем, нийгмийн харилцааг царцааж хэвээр авч явах хүсэлтэй байдаг. 

Түүхий эдийн эдийн засаг Монголын э/з-ийн хөгжлийг түргэтгэх, шинэчлэх үйл явцад тоормос болж байдаг. 

Даяарчлагдсан эдийн засаг, хүний нөөц, цэргийн хүч, улс төрийн нөлөөлөл гэх мэт үзүүлэлтээр түүхий эдийн э/з Монгол орныг өрсөлдөх чадваргүй болгодог. 

Түүхий эдийн олигархууд Монгол улс ад, монголын төрд аюул учруулдаг гэдгийг ард түмний ихэнхи нь ухамсарлаагүй байдаг байж болох юм. 

Эдийн засгаас төрийн оролцоо бүр мөсөн хасагдаж, эдийн засаг, байглийн баялаг, өөр бусад баялаг хувьчлагдах явдал элбэг байдаг. 

Эдийн засаг зөвхөн түүхий эд баялаг дээр тулгуурласан байхад ард түмэн идэвхи санаачлагагүй болж, нийгмээрээ халамжинд дассан, патерналист хандлага өсөж, иргэд нийгэм улс төрд сонирхолгүй, сул дорой иргэний нийгмийг консервлосон байдал үүсдэг. 

Түүхий эд дээр тулгуурласан улс төрийн элит улс орноо, нийгмээ дарангуйлж, хорилож хаадаг, хэлмэгдүүлж шийддэг удирдлагын хэв маяг сонгох нь олонтай байдаг. 

Энэ бүхэн ирээдүйд биш харин аль хэдийнээ Монгол оронд аюул учруулж байгаа биш байгаа гэж санаа зовж байна. 

 17. Хятадад монгол угсаатныг хорьж боох, үндэстний хувьд устган уусуулах бодлого явуулж дарлаж байхад монголын төр засаг ичихгүйгээр дуугаа хураасан хэвээрээ байна. 

 18. Ард түмэн засаглах ямар ч боломжгүй нөхцөлд байна. 

 19. Монгол улс мафийн зох/байгуулалттай улс мөн үү гэж асуулт тавьж үзье. Мафи-улс гэдэг бол төрийн аппарат зохион байгуулалттай гэмт хэргийн бүлгэмүүдтэй симбиоз холбоонд орж, төрийн бүх давхрага авлигажсан төрийн удирдлагын загварыг хэлдэг. Жишээ болгож Путиний засаглалын үеийн Орос, Мексик, Берлусконигийн үеийн Итали, Мьянма, Венесуэл улсууд хэвлэл мэдээллээр нэрлэгдэж байсан. 2011 онд The Guardian сонины сэтгүүлч Люк Хардинг Москвад ажиллаж байхдаа Mafia State нэртэй ном гаргаж байсан бөгөөд түүндээ ОХУын төрийн аппарат өөрөө төрд засаглаж буй тусгай албадын түшмэлүүд улс орноосоо баялаг гаргаж мөнгө хөрөнгийг гадаадын дансанд хийдэг машин юм байна гэж тодорхойлж байлаа. ОХУ-д Засгийн газар нь өөрөө мафи юм байна гэж тэрээр дүгнэсэн. 

 20. Халимаг Буриадад өрнөх үндэсний чөлөөлөх хөдөлгөөнийг дэмжих, ОХУ задрахад эдгээр хоёр улс тусгаар тогтнолоо зарлах үед НҮБ-ын гишүүний хувьд хүлээн зөвшөөрч дэмжих, олон улсын дипломат болон бусад харилцаа тогтоох.

 Цэргийн бүтээн байгуулалт. 

 1. Олон арван жилийн турш Монгол улс ямар ч дайн байлдаан сөргөлдөөний тал болж байгаагүй билээ. Энхийг сахиулах үйл ажиллагааг үл тооцно. Одоо энэ цаг үед нүдээ аниад мэдээгүй царайлаад яадаг ч байсан өөрсдийн хүмүүсийг Украин руу явуулах хэрэгтэй. Нууцаар хүсэл илэрхийлсэн цэргүүдээ Украиний талд явуулах хэрэгтэй. Украинд монгол цэргүүд үнэлэшгүй сайн орчин үеийн мэдлэг чадвар олж авах боломжтой. Мөн маш өндөр түвшний цэргийн бэлтгэл хийж чадна. Түүнд: дайны нэгдсэн үйлдэл, техникийн, тактикийн, тусгай тактикийн, галт давшилтын, газар зүй топографийн, тагнуулын, анагаахын, бие бялдрын гэх мэт чадварууд. Цэргийн хүчээ  техник-материал, хоол хүнс, түргэн тусламж зэргээр хангах шаардлагатай туршлагыг хуримтлуулна. Энэ цаг үеийн хамгийн орчин үеийн халуун дайн явагдаж байгаа  Украин дахь дайны талбарт цэргийн үйл ажиллагааны маш үнэтэй туршлага хуримтлуулах төдийгүй НАТОгийн цэргийн туршлагатай танилцах боломж болно. Энэ дайн хэдийнээ дэлхийн тэргүүний цэргийн шинжээчдийн дүгнэлт, үзэл баримтлалыг өөрчилж чадсан. Хуучны болон цоо шинэ цэргийн тактик, стратеги, доктринуудыг яг одоо Украинд хэрэглэж бодитоор шалгаж шинэчилж сурж байгаа бөгөөд байлдаан тулааныг дэлхийн бүх тэргүүний аналитикууд судласаар байгаа. 

 2. Өөрийн дайн цэргийн үйлдвэрлэлийг Япон, Ө.Солонгостой хамтарч хөгжүүлэх. 

 3. Уламжлалт болон орчин үеийн олон төрлийн зэвсэгтэй дайснаас сүүлийн үеийн цэргийн технологи, зэвсэглэл ашиглаж цөөн тооны мэргэжлийн цэргийн хүчээр харьцангүй том газар нутгийг өндөр үр дүнтэйгээр хамгаалах боломжтой болсон. Тэгтэл Монгол улс оросын хуучирсан зэр зэвсэгтэй оросын хоцрогдсон тактиктай хэвээрээ байгаа. 

 4. Дотоод-төв-азийн эсвэл Төв-ази-номхон далайн, эсвэл монгол-түргийн батлан хамгаалах холбоо байгуулах хэрэгцээ бий юу? 21 зуун бол холбооны зуун. Монгол улс ямар холбооны гишүүн байх ёстой вэ? 

 5. Бүх ард түмний биш байлаа гэсэн Швейцар маягийн хэсэгчилсэн ард түмний зэвсэглэл ямар бол? Швейцар маягийн цэргийн алба нэвтрүүлбэл? 

 6. Орос-Украиний дайны туршлагыг судлах. Жишээ нь: BBC News нийтлэсэн Комфорт тухтай эрин үеийн төгсгөл: Улс төрч болон цэргийнхэнд өгөх Украиний дайны 5 сургамж. 

 7. Хятад гэдэг том улстай хиллэдэг Монгол компьютерийн аюулгүй байдлыг хангах өөрийн гэсэн хангалттай тооны сайн бэлтгэгдсэн мэргэжилтнүүд байгаа болов уу?  Бэлтгэх ажлыг эхлүүлэх ёстой юу? 

 8. Дээрхитэй адил асуудлыг сэтгэл зүйн дайн (PSYWAR) тухайд бодож болох юм. Мөн орчин үеийн сэтгэл зүй психологийн(PsyOp) операци болон пропаганда.  

 9. Орчин үеийн Агаараас хамгаалах зэвсэглэл, ракетийн хамгаалалт зэргийг анхаарах. 

 10. Монгол орны нутаг дэвсгэрийн талбайг тооцож цэргийн хангамж, нөөц, логистикийн асуудлууд. 

 11. Оросын их дээд сургууль төгсөгчдийн зүгээс Монгол улсын аюулгүй байдалд учирч болох аюул бодит зүйл үү үгүй юу? 

 Бусад.

 1. Хэсэг бүлэг монголчуудын сэтгэлгээ хуучинсаг байгаа явдал. Өөрчлөх шаардлага бий юу? 

 2. Оршин суух зөвшөөрөл олгох үед улс төрийн асуудалд орооцолдохгүй ам өчиг авдаг гэсэн үнэн үү ?

 3. Засаглалын асуудал улам хурцдаж байгаа гэж ойлгосон. Ардчилсан эрх чөлөөг хумиж, хоёр дарангуй хөршид үндэсний эрх ашгаа тушаадаг улс төрчдөөс засгаа авах хэрэгтэй. Шийдэмгий үйлдлийг зоригтой хийж эрс шинэчлэлгүйгээр үр дүнд хүрэхгүй. Төр улсаа өөрчлөх бэлтгэл ажлыг санаачлах хүмүүс бий бол уу?  

 4. Монголын хил дээр байхад олон хүмүүс надад монголын хүний эрхийн байгуулагууд төр засагтай зөвшилцөж хөдлөх гээд хойш сууж байсан тухай дурьдаж, ФБээр бичиж байсан. /ноён Ганбаяр, Рэнцэнтавхай, Баатар, Түмэндэлгэр болон бусад /

Б. Боромангнаев  2023/3/18