Эрхэм геологчид та бүхнийг “Ашигт малтмалын баялаг ордын нөөцийн ангилал, зааврыг тухайн төрлийн ашигт малтмалд хэрэглэх аргачилсан зөвлөмж” төслийн үр дүнгийн урьдчилсан хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна.
Хэлэлцүүлэг ШУТИС-ийн Номын сангийн 604 тоотод 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 09.00 цагт эхэлнэ.
Монгол Улсын ашигт малтмалын баялаг ордын нөөцийн ангиллыг тухайн төрлийн ашигт малтмалд хэрэглэх аргачилсан зөвлөмжийн төсөлтэй https://mmhi.gov.mn/2023/01/05/ холбоосоор орж танилцан саналаа өгөөрэй.