УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өөрийн цахим хуудаснаа: Нүүрсний хулгай нь төмөр замтай шууд холбоотой. Төмөр замыг тухайн үед хувийн хэвшил өөрсдөө барих гэж байсныг Х.Баттулга бариулаагүйгээс өнөөдөр алдагдсан боломж хэдэн арван их наядаар хэмжигдэнэ. Төмөр замгүй учраас нүүрсээ машинаар зөөсөн. Тэнд нь өнөөдөр нүүрсний хулгай гарсан. Дан мухар төмөр замууд барьж нээгээд одоо явж байна. Анхнаасаа Хятадын төмөр замтай огтлолцолын ийм их зөрүүтэй төмөр зам барих дээр манай геодези, хэмжил зүйн нарийн мэргэжлийн хүмүүс, байгууллага оролцсон юм уу? Ажлын хэсэг(Геодези, зураг зүйн хэлтсийн дарга Мөнхцэцэг): Төмөр замыг огтлолцуулах хэмжил зураглал дээр анхнаасаа геодезийнхнийг оролцуулаагүй. Ёстой нээрээ гайхалтай, хэлэх ч үг алга. Нүүрсээ Хятад руу зөөх гэж байгаа төмөр замаа Хятадын төмөр замтай хаана, яаж уулзуулахаа тооцоолохгүйгээр бүхэл бүтэн төмөр зам эхлүүлсэн байгаа юмдаа Женко гэж бичжээ.