ВВС , News 1/30/2023
ОХУ-ын тамирчдыг 2024 оны Парисын зуны олимпын наадамд оролцуулах нь терроризмын үйл ажиллагааг ямар нэг хэлбэрээр хүлээн авч болохыг харуулж байна гэж Украйны Ерөнхийлөгч В. Зеленский хэлсэн байна. Тэр энэхүү асуудлыг Франц улсын Ерөнхийлөгч Еммануел Макронд өргөн барьсан гэж хэллээ. Москва олимпыг өөрийн үзэл сурталдаа ашиглах ёсгүй гэж нэмж хэлжээ.
Олон Улсын олимпын хороо нь ОХУ болон Беларусийн тамирчид нь олимпын наадамд Олон Улсын Олимпын Хорооны нэр дээр оролцох боломжтой гэсэн байна.
Гэвч ОХУ, Беларус улсуудыг олимпын наадамд оролцуулбал Украйны тамирчид 2024 оны олимпын наадамыг бойкотлохоор заналхийлсэн байна.
Олон Улсын Олимпын Хороо нь ОХУ-ын тамирчдыг олимпын наадамд оролцуулбал терроризм нь ямар нэг хэлбэрээр хүлээн авах боломжтой гэж нийт дэлхий дахинд хэлэхийг оролдож байна гэж Ерөнхийлөгч В.Зеленский шөнийн илгээлтдээ хэлжээ.
ОХУ нь Олимпын наадам бусад уралдаан тэмцээнүүдийг өөрийн довтолгоо, улсынхаа шовинист үзэл сурталд ашиглах ёсгүй гэж нэмж хэлсэн байна.
Олон Улсын Олимпын Хороо нь ОХУ, Беларусь Улсын тамирчид нь нейтраль орны тамирчид байдлаар оролцож зөвхөн паспорт ,улсынхаа харъяаллын улмаас олимпын наадмаас хасагдах ёсгүй гэжээ.
Ерөнхийлөгч В. Зеленский Улсынх нь тамирчид тулааны талбарт амиа алдаж байхад нейтраль орны тамирчид нэрээр олимпын наадамд оролцох ёсгүй гэжээ. Тэрээр нацистууд засгийн эрхэнд байсан Берлины 1936 оны олимпын наадмыг жишээ , харьцуулалт болгосон байна.
Тэрээр энэ нь маш том алдаа байсан гээд олимпын хөдөлгөөн, терроризмын зам мөр огтлолцох ёсгүй гэжээ.