ЗОН-ын дарга Э.Одбаяр: Засгийн газрыг огцруулахгүйгээр нүүрсний хулгайд хариуцлага тооцож чадахгүй гэж хэлээд л байгаа шүү
Эрх мэдэл, албан тушаалаас нь буулгаж байж хариуцлага тооцдог юм аа, тэгэхгүй бол нуун дарагдуулаад эсвэл оргож зугтаад дуусдаг юм. Хэзээ ч ЗГ-т "Ажлаа хий, гараад ир, Нэрсээ зарла!" гэж аргадаж шаардлага тавьдаггүй, шууд "ЗГ огцор" гэж шаардаж хамгийн эхний зайлшгүй хариуцлага тооцож эрх мэдлээс нь буулгаж байж шадгадаг юм аа. Тэрнээс Төв талбай дээрээ "ЗГ огцор гэж ерөөсөө шаардаагүй" гэдэг зүйл яриад суудаг эсэргүүцлийн жагсаал гэж дэлхийн хаана ч байхгүй. Жишээ сануулъя, ЖДҮ хулгайчдын "Нэрсийг зарлаад" юу боллоо? Бүгд УИХ-ын гишүүн, сайд болоод дэвшээд явсан. Ямар ч хариуцлага тооцож чадаагүй. Эхлээд огцруулдаг юм шүү тэгж байж шалгадаг гэж ахин дахин сануулъя. Л.Оюун-Эрдэнийг огцруулж, эрүүгийн хэрэгт яллагдагчаар татаж шоронд хийж байж нүүрсний хулгайн хана хэрэм нуран унана. Одоо бол ЗГ энэ хана хэрмийг хамгаалж, арын хаалгаараа хулгайч нарыг зугтаалгаж байна. ЗГогцор гэжээ.