УИХ-ЫН ГИШҮҮН Г.ДАМДИННЯМ: ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫГ ЯАРАЛТАЙ ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТАД ОРУУЛАХ ШААРДЛАГАТАЙ

УИХ-ЫН ГИШҮҮН Г.ДАМДИННЯМ:

ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫГ ЯАРАЛТАЙ ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТАД ОРУУЛАХ ШААРДЛАГАТАЙ
Бараг хагас жилийн өмнө  бидний 12 гишүүн шинээр ТӨК байгуулахыг хориглох, Төрийн өмчит компаниудыг чадавхиар  нь ялгаад хувьчлах тогтоолын төслийг санаачилж өргөн барьсан нь Нүүрсний хулгай илэрч байгаа үед таарч батлагдах болж байна.  
 Энэ нүүрсний хулгай бол зөвхөн нэг компани, бүлэг хүмүүсийн асуудал биш. Хэдэн хүн шоронд хийгээд энэ асуудлыг шийдэж чадахгүй. Засаглалыг нь олон нийтийн хяналтын дор оруулж байж асуудлыг шийднэ. 
 Угаасаа өнөөдөр төрийн өмчит компаниуд бүгд засаглал нь данхар, олон нийтийн ямар ч хяналтгүй, УИХ-с илүү санхүүгийн эрх мэдэлтэй байгаа нь асуудал юм. 
Монгол Улсын 2023 оны улсын төсөв гадаадын зээл тусламжтайгаа нийлээд 3.5 их наяд. Үүнийг 76-лаа 2-3 сар хэрэлдэж хэлэлцэж баталдаг байтал ЭТТ компанийн 2023 оны хөрөнгө оруулалтын дүн 4.2 их наядыг хэдхэн хүн батлах жишээтэй.  УИХ-д огт мэдэгдэхгүй баталдаг, зардаг. Хулгай эндээс л эхэлж байнашдээ 
 Тиймээс бидний санаачилсан тогтоолын төслийн гол санаа нь ТӨК-үүдийг цэгцлэе, нээлттэй компаниуд болгоё гэдэг асуудал байгаа. 
Төр өмчөө буцааж авч болно, гэхдээ хөрөнгийн бирж дээр гаргаж олон нийтийн хяналтад оруулдаг энэ системийг зайлшгүй хийх ёстой. 
Монгол улсын Ерөнхий сайд “Төрийн өмчийн компаниудыг олон нийтийн нээлттэй компани болох багц хуулийн төсөл" өргөн барина гэж өчигдөр мэдэгдсэн. Энэ бол энэ тогтоолын дараа зайлшгүй хэрэгжих ёстой хууль шүү. 
 Үнэхээр л эх оронч болмоор байгаа бол бид энэ тогтоол, хуулийн төслийг бүгдээрээ санал нэгтэйгээр дэмжих шаардлагатай шүү, гишүүдээ! гэжээ.