Ерөнхийлөгч асан Х.Баттулга АТГ-т байцаалт өгч байна

Ерөнхийлөгч асан Х.Баттулга яг одоо Авлигатай тэмцэх газарт байцаалт өгч байна. Шударга ёсыг нэхсэн, нүүрсний хулгайн гэх хэргийн холбогдогчдын нэрсийг зарлахыг шаардсан жагсаал үргэлжилж буй. Жагсаалтай холбоотойгоор нүүрсний хулгайн гэх хэрэгтэй холбоотой 17 хүний нэрийг зарласан бөгөөд тэдгээрийн зарим нь тайлбараа өгөөд буй.

Харин өнөөдөр Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулгыг уг асуудалтай холбоотойгоор байцааж байгаа болохыг эх сурвалж мэдээллээ.