Нүүрстэй холбоотой Ерөнхий хяналтын сонсголыг 12-р сарын 21-нд зохион байгуулна

Нүүрстэй  холбоотой Ерөнхий хяналтын сонсголыг 12-р сарын 21-нд зохион байгуулна.

Нээлттэй сонсголын хүрээнд:

  • “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааны хүрээнд өнөөг хүртэл төлбөрийг нь ашигт малтмал, түүхий эдээр төлөх нөхцөлтэй оффтэйк болон төлбөрийг урьдчилан авч ашигласан гэрээнүүдийн талаар
  • Нүүрсний асуудлаар 2013 оноос хойш шийдвэрлэгдсэн, хэрэгсэхгүй болсон хэргүүдийн талаар мэдээлэл, шалгагдаж буй хэргүүдийн явц, шийдвэрлэлт зэрэг хэд хэдэн сэдвийг хөндөн хэлэлцэх юм. 

Нээлттэй сонсголд оролцох хүсэлтэй иргэдийг 12-р сарын 20-ны 17.00 цаг хүртэл бүртгэнэ.