НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр явагдлаа

Энэ сарын НӨАТ-ын сугалааны азтанууд өнөөдөр тодорлоо. Энэ удаагийн тохиролд 2022 оны арваннэгдүгээр сарын 1-30-ны өдрүүдэд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтуудыг багтаасан юм.

Улсын хэмжээнд нийт 36,662,995 баримт бүртгэгдсэн бөгөөд үүнээс 36,791 баримтын орон таарч, азтанууд тодорлоо.

  • 3 орон таарсан /30,000-60,000 төгрөг/-33,115
  • 4 орон таарсан /40,000-100,000төгрөг/ -3304
  • 5 орон таарсан /60,000-500,000 төгрөг/-335
  • 6 орон таарсан /100,000- 5 сая төгрөг/- 35
  • 7 орон таарсан /500,000- 10 сая төгрөг/- 1
  • 8 орон таарсан /супер азтан/ 5-30 сая төгрөгийн нэг азтан тодорлоо. Супер азтаны сугалааны дугаар: DQ75270578