Жагсагчдад талбайн урд талын авто зогсоолд 2-оос илүүгүй гэр барихыг зөвшөөрчээ

Сүхбаатарын талбайд жагсаж буй иргэд өнгөрсөн баасан гарагт гэр барих зөвшөөрөл хүссэн. Энэ дагуу НЗДТГ-ын дарга И.Баатархүү, Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ нар жагсагчдын төлөөлөлтэй уулзаж, гэр барих зөвшөөрлийг уншиж, танилцууллаа.

НЗДТГ-ын дарга И.Баатархүү “Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 11.3.8-д Нийслэл Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайд жагсаал, цуглаан зохион байгуулахдаа гэр, майхан, бусад түр орогнох байр барих болон хоноглохгүй байх, түүнчлэн бүх төрлийн тээврийн хэрэгсэл, ердийн хөсөг нэвтрүүлэхгүй байхаар заасан. Иймд Сүхбаатарын талбайд үл хамаарах хэсэг буюу талбайн урд хэсгийн автомашины зогсоолд хоёроос илүүгүй гэр барих зөвшөөрөл олгож байгааг мэдэгдэж байна” хэмээв.
Хариуд нь жагсагчид, Бид нар авто зогсоол дээр гэр баримааргүй байна. Албан бичгийг хүлээж авахгүй. Бид нар жанжны хөшөөнийхөө баруун урд талд гэрээ баримаар байна гэв. 


Та бүхэн хуулийн хүрээнд эвлэлдэн нэгдэж байгаа. Өнөөдөр мөрдөж байгаа хуулийн хүрээнд жагсагчдын эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө талбайн урд талын авто зогсоолд гэр барих боломжтой гэдгийг дуулгаж байна.