ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар: Х.Баттулга 2017-2021 онуудад ерөнхийлөгчөөр ажиллахдаа Таван толгойн нүүрсний эзэн шиг л байлаа
Х.Баттулга 2017-2021 онуудад ерөнхийлөгчөөр ажиллахдаа Таван толгойн нүүрсний эзэн шиг л байлаа. “ЭТТ” компани, төмөр замын дарга нар ханарч унаад л, дагаж гүйгээд л, баатар гавъяат болоод л. Өөртэй нь үзэл бодол нэг биш хүмүүсийг шоронгоор айлгаад л. УИХ-ын бизнесмен гишүүд өргөл барьцаа түүнд барьж гүйж, үнэнчээ илтгэж тангараг өргөөд л. Хэсэг хүмүүс өрөөнд нь орохдоо 90 градусаас дээш өнцөг үүсгэж бөхийгөөд л. Женко бол зүгээр л нүүрсний хулгайн автор шүү дээ. Монгол төрийн эмгэнэл.
Х.Баттулга Ерөнхийлөгч болж, хууль хяналтынхныг харцаараа хөдөлгөдөг байхад Шүүрт захиалгаар, мөнгөөр сүртэй нэвтрүүлэг хийж бусдыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр яллаад гэмт хэрэгтэн болгодог байж билээ. Шүүх, прокурор, АТГ-ын үүргийг ганцаараа гүйцэтгэдэг ногоон малгайтны амилсан дүр байв. Сайн цаг ирж байгаа л юм байна гэжээ.