Г.Анужин дэлхийн аваргад 8-р байр эзэллээ


Г.Анужин дэлхийн аваргад 8-р байр эзэллээ

Хүндийн өргөлтийн 2022 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Колумбийн нийслэл Богота хотод үргэлжилж байна.

Тус тэмцээнийг манай улсаас 5 тамирчин зорьсноос өчигдөр Г.Анужин эмэгтэйчүүдийн -64 кг жинд 8-р байр эзэллээ. Тэрээр огцмоор 94, түлхэлтээр 115 кг, нийт 209 кг өргөж Их Британийн тамирчинтай оноо тэнцсэн байна.

Түүний жинд Хятадын Жин И Пей огцмоор 105, түлхэлтээр 128 кг, нийт 233 кг өргөж алтан медаль хүртсэн бол Тайланд, Колумбийн тамирчид удаалжээ.

Түүнчлэн Б.Хонгорзул эмэгтэйчүүдийн -59 кг жинд 32-р байр, Э.Энхтамир эмэгтэйчүүдийн -55 кг жинд 21-р байр тус тус эзэлсэн юм.