Эрүүл мэндийн яамнаас сар бүр тогтмол зохион байгуулдаг ээлжит хурлаа зохион байгууллаа. Тус хуралд Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга П.Эрхэмбаяр, Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын дарга Ж.Нарангэрэл, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа нар оролцож, мэдээлэл өглөө.
Шийдвэрлэсэн өргөдөл, гомдлыг эрүүл мэндийн байгууллагаар харахад:
Шийдвэрлэсэн өргөдөл, гомдлыг агуулгаар нь харахад:
Энэ үеэр Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга П.Эрхэмбаяр Засгийн газрын "Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төв"-д иргэдээс ирүүлсэн санал гомдол, талархлыг танилцууллаа.
Тэрээр "Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд 2022 оны 11 дүгээр сарын 01-30-ны өдрүүдэд нийт 270 иргэн хандаж, эрүүл мэндийн салбартай холбоотой гомдол, санал, хүсэлт, талархлаа илэрхийлсэн бол 204 иргэний өргөдөл, гомдолд хуулийн хугацаанд хариу өгч, өргөдөл гомдлын шийдвэрлэлт 75.6% байна. Нийт хандсан иргэдийн 38.2% нь гомдол, 9.3% нь санал, 4.9% нь хүсэлт, 47.5% нь талархал илэрхийлж хандсан.Шийдвэрлэсэн өргөдөл, гомдлыг эрүүл мэндийн байгууллагаар харахад:
Шийдвэрлэсэн өргөдөл, гомдлыг агуулгаар нь харахад:
- Эмнэлгийн хүлээгдэл, эмнэлэгт цаг захиалах - 19.6%
- Эмчилгээ, үйлчилгээний чанар хүртээмж - 17.8%
- Санхүү, эрүүл мэндийн даатгал, хөрөнгө оруулалт - 13.1%
- Эмнэлгийн цахим системтэй холбоотой - 11.2%
- Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг - 7.5%
- Бусад - 8.4%
- Авто зогсоолын төлбөр - 5.6%
- Эм, эмнэлгийн хэрэгслийн тасалдал, чанар - 5.6%
- Эмч, эмнэлгийн ажилтны харилцаа хандлага - 4.7%
- ЭМЯ утсаа авахгүй байна - 3.7%
- Вакцинтай холбоотой - 2.8% дээрх өргөдөл, гомдолтой холбоотой асуудлыг иргэн бүртэй утсаар холбогдон шийдвэрлэж, зохих арга хэмжээг авч ажиллаад байна.
Шийдвэрлэсэн өргөдөл, гомдлыг эрүүл мэндийн байгууллагаар харвал:
- Эрүүл мэндийн яам - 24.3%
- Бусад - 10.3%
- Улсын нэгдүгээр төв эмнэлэг - 10.3%
- Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв - 11.2%
- Халдварт өвчин судлалын үндэсний төв - 9.3%
- Хавдар судлалын үндэсний төв - 9.3%
- Улсын хоёрдугаар төв эмнэлэг - 7.5%
- Гэмтэл, согог судлалын үндэсний төв - 4.7%
- Улсын гуравдугаар төв эмнэлэг - 3.7%
- Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв-II - 3.7%
- Амгалан амаржих газар ТМЭ - 1.9%
- Өргөө амаржих газар ТМЭ - 1.9%
- Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв - 1.9% Дээрх өргөдөл, гомдолтой холбоотой асуудлыг иргэн бүртэй утсаар холбогдож, биечлэн уулзах зэргээр шийдвэрлэж, зохих арга хэмжээг авч ажилласан." хэмээлээ.