09.00-13.00 цагт: “Туушин” зочид буудалд Дэлхийн банкнаас “Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийг илүү идэвхтэй, хүртээмжтэй болгох нь” бага хурлаар Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн дүн шинжилгээний тайланг танилцуулна. Бага хурлаар “Ажлын байр нэмэгдүүлэхэд хөдөлмөрийн эрэлт, нийлүүлэлтэд учирч буй саад бэрхшээлийг даван туулах нь” сэдэвт хэлэлцүүлэгтэй. Утас: 9901-7249, 7007-8207.
09.00 цагт: “Миллениум плаза" “Хавдаргүй үрс” үндэсний хоёрдугаар зөвлөгөөн болно.
10:00 цагт: Төрийн ордонд УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хуралдаан тус тус болно.
11.00 цагт: "Эрдэнэс Тавантолгой" компанийн байранд 1072 хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл хэвлэлийн бага хуралт хийнэ.
14.00 цагт: Төрийн ордонд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран “Шийдвэр гаргах түвшин дэх жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төсөл болон “Эмэгтэй нэр дэвшигчдийг дэмжих нь” хэлэлцүүлэг зохион байгуулна.
14:00 цагт: Төрийн ордонд УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо “Эрүүл мэндийн салбарын гүйцэтгэлийн санхүүжилт, шийдэл” хэлэлцүүлэг зохион байгуулна.
16:00 цагт: “Туушин” зочид буудалд “Мэдрэмжтэй мэдээлье” нийгэм, улстөрийн манлайлагч эмэгтэйчүүдийн баримтат болон хөрөг гэрэл зургийн өртөөчилсөн үзэсгэлэн үргэлжлэн гарч "Norphei art" галерейд гэрэл зургийн уралдааны шилдэг бүтээлийн шалгаруулна.