ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар:
Засгийн газар “Эрдэнэс тавантолгой” компанид онцгой дэглэм тогтооход олон хүн сандарч эхэлсэн. Олон булхай дэлгэгдэх нь зөвхөн цаг хугацааны асуудал болоод байна. Үхтлээ айж сандарч байгаа хүн бол Женко бас “ЭТТ”-ны экс удирдлагууд. Олон олон хулгайн үзүүр Женко руу чиглэдгийг амтай бүхэн ярьдаг. Женкогийн хулгайн мөнгөөр угжуулж ирсэн “үлгэр”-ийн баатрууд амилж, Ч.Хүрэлбаатарыг гүтгэх, доромжлох, харлуулах ажиллагаагаа эхлүүлж байна. Энэ бол Женког галаас зайлуулах, гөлөг төөрүүлэх ажиллагаа л даа.
Өнөөдөр Засгийн газраас нууцаас гаргаж буй 9 гэрээний 2 нь Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замтай холбоотой. Энэ төмөр замтай холбоотой үлгэрийн юм шиг фактууд ил болно. Нууцаас гарсан юм чинь шалгаж ч эхлэх байх. Гөлөг төөрөхгүй ээ. Төөрүүлэх ч үгүй. Ичиж амьдар гэжээ.