Засгийн газар ээлжит хуралдаанаа хийжээ. Энэ үеэр эрхэм Хууль зүйн сайд Х.Нямбаатар өөрийгөө юм мартдаг болсон талаар олон нийтэд зарлажээ.
сая хүний амь амьдрал дэнсэлж буй Хуулийн сайд нь мартаж санадаг болсон гэдгээ мэдэж түүнийгээ заралж байхад ажлыг нь хийлгээд явуулаад байх нь зөв үү? Сайд Х.Нямбаатар тархи нь хэвийн ажиллагаатай нэгэнд ажлаа өгөөд эрүүл мэнддээ анхаарвал өөрт нь хэрэгтэй бусуу?
Би мартаж санаад алдаа гаргачихлаа гээд зогсож байж мэдэх л хүн шүү дээ. Миний үед хэн ч хэлмэгдээгүй гээд яриад л зогсож байгаа харагдсан. Гэтэл хоёр ч иргэн үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө цахим гав зүүчихсэн, эрүүгийн ялтан болж амьдралаа сүйтгүүлж байгааг Монголчууд бүгд мэднээ. Эдгээр хоёр иргэн Эрхэм сайд Х.нямбаатарын сайд байх үед л гав зүүгээгүй гэж үү? Мартдаг сайд ийм л аюултай байх нь...