Монголын Ерөнхий сайд байсхийгээд л ажлаа хий, хариуцлага тооц нэртэй жагсаалуудыг хийгээд гаршчихлаа хэмээх харуусал цахим орчинд газар аваад байна. Ямар ч эрүүл хүн харсан сүртэй эдгээр жагсаал нь нэг л даржин өндөрлөх нь туйлын гутамшигтай. Сүрт мэдэгдлүүдийн дараагаар шөнөөр хэсэг залуусыг баривчилжээ. Ерөнхийлөгч байгаагүй, Ерөнхийлөгч биш, Ерөнхий сайд ч биш энэ залуус дур мэдэн хулгай хийж шоронд ортлоо том толгойлох юм гэж үү? Хэзээ ч тийм байх боломжгүй. Баатрын, Гавьяатын тэмдгээр шагнаж баярлуулаад баалж басч байгаа юм шиг дараа нь шоронд хийгээд амжив. Хийх хийхдээ бүр бүр гэр бүлээр нь хийчихжээ. Энд хэлмэгдүүлэлт явж буй бусуу? гэж хардмаар...
Тэд үнэхээр хулгайч юм бол тэднээр хулгай хийлгэсэн эзэд нь хэн юм бэ?
Эздийг нь тэгвэл хэзээ хорих юм. Эзэд нь хуулийн гадна хариуцлага хүлээхгүй үлдэх үү?
Уурсаж бухимдсан олныг иймэрхүү арга ядсан аргаар хэдий болтол хуурах юм бэ? Хэдэн залуусаар туг тахиад өнгөрөх нь зөв үү?
Нэгнийгээ шалгаж чадахгүй байгаа та 3-ын хэн нь хулгайн загалмайлсан эцэг, хуулийг завхруулагч юм бэ?
Эсвэл бүр гурвуулаа юм уу?
Хулгайн халаас нэгтнүүд биш л юм бол хууль засагладаг гэдгийг харуулчих ...