Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский TIME-ын "Оны онцлох хүн"-ээр тодорчээ


Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский TIME-ын "Оны онцлох хүн"-ээр тодорлоо

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьскийг АНУ-ын TIME сэтгүүл "Оны онцлох хүн"-ээр тодруулжээ. Өдгөө 44 настай, жүжигчин, комедиан, зохиолч, продюсер Зеленьский 2019 оноос хойш Украиныг удирдаж байна.


TIME сэтгүүлээс түүнийг "The Spirit of Ukraine" хэмээсэн бөгөөд энэ оны хоёрдугаар сард эхэлсэн дайнд чухал үүрэг гүйцэтгэж байгааг нь онцолсон байна.

1923 оноос эхлэлтэй TIME сэтгүүл жил бүр дэлхийн дахинд хамгийн их нөлөөлсөн үйл явдал, хувь болон бүлэг хүмүүсийг ийнхүү тодруулдаг.

2021 онд Илон Маск, 2020 онд Жо Байден болон Камала Харрис нар оны онцлох хүнээр тодорч байв.

Түүнчлэн

  • "Оны баатар"-аар Иран эмэгтэйчүүд
  • "Entertainer of the Year" төрөлд BlackPink хамтлаг
  • "Оны шилдэг зохион бүтээгч"-ээр James Webb сансрын дуранг бүтээсэн Грегори Робинсон
  • "Оны шилдэг тамирчин"-аар бейсболын тамирчин Аарон Жадж
  • "Оны бэлэг тэмдэг"-ээр Хятадын жүжигчин Мишель Ёо нарыг тус тус нэрлэсэн байна.

Эх сурвалж: CNN