Сүхбаатарын талбайн жагсаал дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Энэ үеэр жагсагчидтай хамт үзэл бодлоо илэрхийлээгүй, сонгуулиар ажилласан гэгдэх олны танилуудыг дагахгүй байх "Unfollow" аян өрнөсөн.
Улмаар зарим олны танил залуус өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр улс төрийн сурталчилгаатай санаатай болон санамсаргүй холбогдсондоо уучлал гуйж эхэллээ.
Тодруулбал Youtube платформд алдаршсан "Gremix" буюу М.Ганбаяр сувагтаа "Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр би нэг талыг барьсан агуулгатай видео оруулсандаа уучлал эрэхийг хүссэн" гэв.