Иргэдийн эсэргүүцэл, үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор УЗ хуралдаж байгаа бөгөөд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ыг тарааж, Засгийн газрыг огцруулах санал гаргаад байгаа юм байна. МАН-ын УЗ энэхүү асуудлыг хэлэлцэж байгаа юм.
Нүүрсний хулгайг эсэргүүцэж, шударга ёсыг нэхсэн иргэд ням гарагт Төв талбайд цуглан эсэргүүцлээ илэрхийлсэн. Улмаар хоёр дахь өдрөө иргэдийн жагсаал ширүүсэн зам хааж, Төрийн ордон руу орохыг оролдон ордны зүүн хаалгыг эвдэлснээс үүдэн Нийслэлийн Засаг дарга захирамж гарган албадан тараах болохоо мэдэгдсэн юм. Үүнтэй зэрэгцэн УИХ цахимаар хуралдан онц байдал зарлах хэмжээнд хүрээгүй гэсэн шийдвэрийг гаргасан билээ.
МАН-ын Удирдах зөвлөл өглөөнөөс эхлэн Төрийн ордонд хуралдаж байна. Хуралдаанаар хэлэлцэж буй асуудал одоогоор тодорхойгүй байгаа байгаа ч хоёр өдөр үргэлжилсэн эсэргүүцлийн жагсаалтай холбоотойгоор гэх мэдээлэл байна.
Мөн МАН бага хурлын II хуралдаан өнөөдөр 10:00 цагт болох байсан ч өчигдөр үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор тодорхойгүй хугацаагаар хойшлоод байгаа юм. Энэхүү хуралдааны товыг гаргах юм.