Сүхбаатарын талбайд зохион байгуулж байгаа жагсаал, цуглааны үйл ажиллагаатай холбоотойгоор Төв шуудангийн уулзвар, Гадаад харилцааны яамны уулзваруудад тээврийн хэрэгслийн саадгүй нэвтрэх хөдөлгөөн түр хугацаанд хаагдлаа.
Үүнээс шалтгаалан нийслэлийн нийт гудамж замуудад хөдөлгөөний түгжрэл, саатал бий болж бусдад хөдөлгөөнд оролцогчдын болон шуурхай дуудлагын яаралтай түргэн тусламжийн автомашин, онцгой байдал, цахилгаан, дулаан хангамжийн дуудлага, нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хаагдаж, яаралтай түргэн тусламж, үйлчилгээ үзүүлэх боломжгүй байна.
Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба