АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй "хэрэв дайныг зогсоохыг хүсэж, зогсоох арга зам хайж байвал" уулзах боломжтой хэмээжээ.
Тэрээр Францын Ерөнхийлөгч Эммануэл Макронтой уулзах үеэр энэ талаар сэтгүүлчдэд ярьсан байна. Харин Макроны хувьд "Путин энэ дайныг зогсоох болоогүй" гэдэгт санаа зовж байгаа аж.
Хариуд нь ОХУ-ын Засгийн газраас "Ерөнхийлөгч харилцан ашигтай хэлэлцээ хийхэд бэлэн. Гэхдээ АНУ-ын болзлыг биелүүлэх боломжгүй" хэмээжээ. Жо Байден Оросыг Украины нутгаас гарсны дараа Владимир Путинтэй хэлэлцээ хийх боломжтой гэсэн юм.
Энэ оны хоёрдугаар сарын 24-нөөс хойш хоёр тал тус бүр 100 мянган цэргээ алдсан гэх албан бус мэдээлэл бий.
Эх сурвалж: BBC