Дархан-Уул аймгийн Онцгой комиссоос шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллаж байна. Тус аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Б.Азжаргал "Тухайн 2000 тонны багтаамжтай сав 650 орчим литр шатахуунтай байжээ. Энэ нь 10-12 цагийн хооронд шатаж дуусах бөгөөд нэг аймгийн Онцгой байдлын анги унтрааж дийлэхгүй. Тиймээс Сэлэнгэ аймгаас нэмэлт хүч ирсэн, Улаанбаатараас мөн ирж байгаа. Зүүнхараагаас ус ачсан вагон хөдөлсөн.
Гэхдээ галыг унтраахын тулд 3000 тонн хөөс шаардлагатай, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн хүчин чадлаар унтраах боломжгүй. Тиймээс Улаанбаатар, Эрдэнэт зэрэг газраас техник болон гал унтраах багийнхан нааш хөдөлсөн.
Галд өртсөн нөөцийн савнаас 30 метрийн зайд тус бүр нь 400 тонн шатахууны багтаамжтай зургаан сав бий. Эдгээрийг халахаас сэргийлж хөргөх арга хэмжээ авч байна. Салхины чиг аюулгүй байгаа учраас иргэд сандрахгүй, тайван байхыг зөвлөж байна" гэлээ.
Эх сурвалж: Дархан-Уул аймгийн DBS телевиз