Дэлхийн сэтгүүлчдийн ёс зүйн дүрэм

Олон Улсын Сэтгүүлчдийн Холбоо /ОУСХ/-ны 30 дахь удаагийн Конгресс Тунисын нийслэл Түнис хотноо 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хуралдаж Дэлхийн сэтгүүлчдийн ёс зүйн дүрмийг баталсан. Энэ нь "Бордоугийн Тунхаглал" хэмээх ОУСХ-ны Сэтгүүлчдийн үйл ажиллагааны зарчмуудыг (1954) дуусгавар болгосон.

Энэ дүрэм нь олон улсын эрх зүйн томоохон бичвэрүүдэд ялангуяа Хүний эрхийн түгээмэл тунхаглалд үндэслэсэн болно. Энэхүү дүрэмд 16 зүйл, оршил,  сэтгүүлчийн эрх үүргийг ёс зүйтэй уялдуулан тодорхойлсон.

Оршил 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 19 дүгээр зүйлд зааснаар хүн бүр мэдээлэл, санаа авах эрхтэй гэдэгт үндэслэн сэтгүүлчийн эрхэм зорилго оршдог. Сэтгүүлчийн олон нийтийн өмнө хүлээх хариуцлага нь бусад хариуцлагаас, ялангуяа ажил олгогч, төрийн эрх баригчдын өмнө хүлээх хариуцлагаас дээгүүрт тавигддаг. Сэтгүүл зүйн мэргэжил нь цаг хугацаа, эх сурвалж, дадлага туршлага шаарддаг тул  бие даан хараат бусаар ажиллах нь чухал. Энэхүү олон улсын тунхаглал нь сэтгүүлч аливаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр болж  байгаа үйл явдлын тухай  мэдээ мэдээллийг тайлбарлах дүрслэх, зураглах, судлах, шүүн нягтлах, дамжуулах, түгээхдээ баримтлах чиг удирдамж болгохыг онцлон тодорхойлсон.

1. Сэтгүүлчийн эн тэргүүний үүрэг бол олон нийтийн бодит баримтаар үнэнийг олж мэдэх эрхийг хүндэтгэх.

2. Энэ үүргийн хүрээнд сэтгүүлч ямарч үед эрх чөлөөт зарчмаар, шудрага арга хэлбэрээр мэдээллийг цуглуулан, хэвлэн нийтлэж бодит мэдээллийн тайлбар, шүүмжлэлийг хийх эрхтэй. Сэтгүүлч тайлбар шүүмжлэлээс бодит мэдээллийг ялгаж салган нягталсан байх ёстой

3.Сэтгүүлч зөвхөн анхны эх сурвалжаас авсан баримтын дагуу мэдээлнэ. Сэтгүүлч чухал мэдээллийг дарах, аливаа баримт бичгийг хуурамч болгох ёсгүй. Тэрээр олон нийтийн бус хүмүүсийн цахим мэдээллийн хэрэгслээр нийтэлсэн бусад материалыг болгоомжтой боловсруулж шудрага мэдээлэл хийнэ.

4.Сэтгүүлч гагцхүү шудрага арга замаар мэдээ, мэдээлэл, дүрс, тоо баримт, олж авах бөгөөд сэтгүүлчийн статусаа байнга мэдээлж байх, олон нийтийн сонирхолыг онцгойлон татсан мэдээлэл авахад үнэхээр бэрхшээлтэй биш бол нууцаар бичсэн дуу, дүрс ашиглахаас татгалзана.  Сэтгүүч олон нийтийн эрх ашгийн үүднээс мэдээллийн бүхий л эх сурвалжийг чөлөөтэй авч эрэн сурвалжлахыг шаардах эрхтэй.

5. Мэдээлэлийг яаралтай буюу хурдан түгээх тухай ойлголт нь баримт, эх сурвалжийг баталгаажуулахаас давуу байдлаар тавигдахгүй эсвэл хариу санал болохгүй.

6. Сэтгүүлч нийтлэгдсэн мэдээллийн аливаа буруу алдааг  цаг тухайд нь, тодорхой, бүрэн, ил тод,  байдлаар хичээнгүйлэн залруулна.

7. Сэтгүүлч итгэл үнэмшилтэйгээр олж авсан мэдээллийн эх сурвалжийг мэргэжлийн нууцаар баталгаажуулна.

8. Сэтгүүлч хувийн нууцыг хүндэтгэх болно. Тэрбээр ярилцлага, сурвалжлага хийж байхдаа тухайн хүнд уг материалаа  хэвлэн нийтлэх зорилготой  талаар мэдэгдэж хувь хүн, төлөөлөн буй хүний  нэр төрийг хүндэтгэнэ. Тэрбээр туршлагагүй болон эмзэг бүлгийн ярилцагчидад онцгой анхаарал хандуулах болно.

9. Сэтгүүлчид мэдээлэл, аливаа үзэл бодлыг түгээхдээ үзэн ядалт, өрөөсгөл ойлголт бий болгохгүй байхыг баталгаажуулж, газар зүйн байршил, нийгэм, угсаа гарал, арьсны өнгө, хүйс, бэлгийн чиг хандлага, шашин, хөгжлийн бэрхшээлтэй байдал, улс төр зэрэг бусад шалтгаанаар ялгаварлан гадуурхах явдлаас дээд зэргээр хол байх нөхцлийг хангаж ажиллана.

10. Сэтгүүлч мэргэжлийн зүй бус ноцтой үйлдэл гэж эдгээрийг үзнэ. Үүнд:

- хулгай

- баримтыг гуйвуулах

- гүтгэлэг, гүтгэх, гүтгэлэг, үндэслэлгүй буруутгах

11. Сэтгүүлч цагдаа эсвэл бусад аюулгүй байдлын албанд туслах үүрэг гүйцэтгэхээс татгалзана. Тэрбээр зөвхөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр аль хэдийн нийтлэгдсэн мэдээллийг өгөх шаардлагатай.

12. Сэтгүүлч хамт ажиллагсадтайгаа эрэн сурвалжлах эрх чөлөө, мэдээлэх үүрэг, шүүмжлэх эрх, тайлбар, хошигнол, редакцийн сонголт хийх эрхээсээ татгалзахгүйгээр эв нэгдэлтэй байна.

13. Сэтгүүлч хэвлэлийн эрх чөлөөг өөр бусад ямар ч ашиг сонирхолд нийцүүлэн хэрэглэхгүй бөгөөд мэдээлэл түгээх, түгээхгүйн улмаас шударга бус давуу тал болон хувийн ашиг олж авахаас татгалзана. Тэрээр мэргэжлийнхээ үйл ажиллагааг ашиг сонирхлын зөрчил гаргахад хүргэж болзошгүй аливаа нөхцөл байдлаас зайлсхийх эсвэл зогсоох болно. Тэрбээр үйл ажиллагаа болон зар сурталчилгаа, суртал ухуулгын хооронд ямар нэгэн будлиан, хүндрэл гарахаас зайлсхийх болно. Тэрбээр дотоод худалдааны аль ч хэлбэр, зах зээлийн залилангаас татгалзах болно.

14. Сэтгүүлч бие даасан байдлаа аюулд оруулах магадлалтай аливаа үйл ажиллагаанд оролцохгүй. Гэсэн хэдий ч “бүртгэлээс гадуур”  нэрээ нууцлах, эсвэл хориг тавих байдлаар чөлөөтэй хүлээн авсан мэдээллийг цуглуулах/түгээх аргыг хүндэтгэх болно, эдгээр нь тодорхой бөгөөд маргаангүй байх ёстой.

15. Сэтгүүлч нэрийг хүндлэгсэд дээр дурдсан зарчмуудыг шударгаар баримтлах нь үүрэг гэж үзнэ. Эдгээр нь  мэргэжлийн үзэл бодол үйл ажиллагаагаа явуулахад албадаагүй харин мэргэжлийн ухамсар, итгэл үнэмшил юм. 

16. Улс орон бүрийн ерөнхий хуулийн хүрээнд сэтгүүлч мэргэжлийн нэр хүндийг мэдрүүлэн, олон нийтэд нээлттэй бие даасан өөрийн зохицуулах байгууллагуудын харьяаллыг хүлээн зөвшөөрч, засгийн газар болон бусад талаас хөндлөнгөөс оролцохгүй байх ёстой.


Эх сурвалж: МСНЭ