ЯАГААД ӨГЛӨӨНИЙ ЦАЙ УУХ ЁСТОЙ ВЭ?

ЯАГААД ӨГЛӨӨНИЙ ЦАЙ УУХ ЁСТОЙ ВЭ?


Өглөөний цай нь эрчим хүчийг нэмэгдүүлж биеийн дархлааг сайжруулдаг. Хүний биеийг эрчим хүч - энергиэр хангах эх үүсвэр бол шим тэжээлийн тэнцвэртэй хоол хүнс юм.

Өглөөний цай ууснаар эрчим хүч - энерги элгэнд глюкоген хэлбэрээр хуримтлагдаж өдрийн турш бодисын солилцоог хэвийн байлгана. 
Өглөөний цайнд шим тэжээлийн тэнцвэртэй хоол хүнс идэж байх нь ходоод гэдэсний замын эрхтэний үйл ажиллагааг хэвийн ажиллах нөхцөл болдог бөгөөд цөсний хуримтлал -> цөсний өтгөрөл -> цөсний чулуу -> цөсний хагалгаанаас урдчилан сэргийлнэ. Үүний зэрэгцээ хорт бодисыг биеээс шүүж цэвэрлэхэд оролцдог олон эрхтэнгүүдийн үйл ажиллагааг дэмждэг. 
Өглөөний цай уух нь жингээ хянахад тусална.
Учир нь, өглөөний цай нь цусан дахь глюкозын хэмжээний савлалтаас  сэргийлж, хоолны дуршилыг хянахад тусалдаг.
Өглөөний цай нь тархинд тустай.
Хэрэв та өглөөний цайгаа уугаагүй бол аливаа зүйлд анхаарлаа төвлөрүүлэхэд хэцүү байна. Энэ нь таны тархи, тархины үйл ажиллагаанд шаардлагатай шим тэжээл бүхий эрчим хүчийг хүлээн аваагүйтэй холбоотой.
Мөн стресс бухимдалын дааврыг ихээр  идэвхжүүлдэг.
Өглөөний цайнд ямар шим тэжээл бүхий хоол хүнс идэх ёстой вэ?
1. Уураг
2. Эслэг ихтэй нуурс ус
3. Сайн чанарын өөх тос 
4. Аминдэм, эрдэс бодис
5. Ус шингэн
Уураг
Өглөөний цайнд 25-30 гр уураг идэх нь
зохимжтой. 
Европын эмнэлзүйн хоол
тэжээлийн сэтгүүлд нийтлэгдсэн
судалгаагаар уураг ихтэй өглөөний  цай идэх нь өлсөлтийг өдөөдөг грелины
дааврын түвшнийг бууруулж өдрийн турш цатгалан мэдрэмж төрүүлэхэд их хувь нэмэртэй байдаг гэж онцолж байна.
Нүүрс ус
Нүүрс усны хэмжээг тухайн хүний амьдралын хэмнэлд тохируулан их багын хэмжээг тохируулна. Өглөөний цайны нүүрс усыг эслэг ихтэй нүүрс усаар орлуулах нь таны бүдүүн гэдсэнд тустай ба гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг нэмэгдүүлдэг. Эслэг нь бүхэл үр тариа, буурцагт ургамал, жимс, хүнсний ногоо зэрэг ургамлын гаралтай хүнсэнд агуулагддаг.
Өөх тос
Өөх тос нь таны өглөөний хоолонд байх ёстой чухал тэжээллэг бодис бөгөөд шинэ эсийн үүсэл хөгжил болон 
тархинд тустай. 
Та өдрийн турш шаардлагатай энергийн балансаа мэддэг болсноор өөх тосны хэсгийн 1/3-ийг өглөөний цайнд (авокадо, самар, оливын тос ба өндөг, бяслаг зэргээр) хэрэглээрэй. 

Зөвлөгөөг бэлтгэн хүргэсэн: 

Багш, дасгалжуулагч М.Сарангуа