Өдөртөө 23-25 градус хүйтэн байхыг анхааруулж байна

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.  Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -31...-36 градус, Хангай, Хэнтийн  уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -23...-28 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр 14-19 градус, бусад нутгаар -18...-23 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. -23...-25 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд  5-10 метр. -24...-26 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй.  Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. -24...-26 градус хүйтэн байна.

5 цагт Улаанбаатарт: -30 радус хүйтэн, харьцангуй чийг 69 хувь, агаарын даралт 880 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний  эрч чанга хэвээр, говь, талын нутгаар салхитай жиндүү хүйтэн байна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.