Хэлсэн бүхэн нь бурууддаг давхар дээлтэн

Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар юу л гэж хэлж ярьна тэр нь өөлөгдөн, шүүмжлэгдэж олны уур бухимдлыг дэврээдэг болов. LRT гэж жаал манаргасан сайд маань сэдвээ солин түйвээж өгөв. Тэгэхдээ үхсэн, амьдтай нь ялгаагүй буруутган шүүмжилж бүр болохгүй бол захиргаадалтын арга хэрэглэнэ хэмээн айлгаж ичээн заналхийлэх болов. Заримдаа бас тавлах нь чиг бий.

Хамгийн сүүлд тэрээр аймгийн Засаг дарга нарт хүн амаа өсгөх чиглэл өгчээ. Түүнийг нь Баабар нийтлэлч шоглохдоо: Манай сайд өөрөө лаа бариад хажууд нь зогсох байлгүй гэж. Хэлсэн болгон нь бурууддаг гишүүн маань юу бодож суудаг юм бол. Дуугай хүний сүртэй нь гэх үгийг хэсэг хэрэгжүүлээд үзвэл дээргүй юу?