Энэ оны гуравдугаар сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уг төмөр замыг богино хугацаанд ашиглалтад оруулах үүрэг өгч байсан юм. Бүтээн байгуулалтын ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр найман сарын дотор ийнхүү бүрэн ашиглалтад оруулж төмөр замын тээврийг эхлүүлж буй юм.
Уг зам ашиглалтад орсноор Замын-Үүд-Эрээний төмөр замын боомт 1956 онд байгуулагдсанаас хойш 66 жилийн дараа экспортын гол зах зээл БНХАУ руу төмөр замын хоёр дахь гарцтай болж байна. Энэ төмөр зам нь Монгол Улсын анхны гуравласан төмөр замын уулзвар болохоороо онцлогтой.