Япон Улсын Цог Жавхлант Эзэн хааны одон хүртсэн эрхмүүдийг танилцуулах цахим хуудастай болсныг тэмдэглэн хүлээн авалт зохион байгуулав

Япон Улсын Цог Жавхлант Эзэн хааны одон хүртсэн хүндэт эрхмүүдийг танилцуулсан цахим хуудастай болсныг тэмдэглэх хүндэтгэлийн хүлээн авалт болжээ

Элчин сайд Х.Кобаяши 11 дүгээр сарын 15-ны өдөр Элчин сайдын өргөөнд Япон Улсын Цог Жавхлант Эзэн хааны одон хүртсэн эрхмүүдийг танилцуулах цахим хуудастай болсныг тэмдэглэн хүлээн авалт зохион байгуулжээ.

Энэхүү хүлээн авалтыг хоёр орны харилцааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлэн гадаад иргэнд олгодог одонг хүртсэн монголын 23 иргэний гавьяа зүтгэлийг танилцуулах зорилгоор тус яам тусгай цахим хуудас нээснийг тэмдэглэн хийсэн бөгөөд одон хүртэгсэд ирж оролцжээ.

Хүлээн авалтын үеэр Элчин сайд Х.Кобаяши одон хүртсэн хүмүүсийн гавьяаг өндрөөр үнэлэн, ирүүлсэн мэндчилгээнд дэвшүүлсэн санааг хоёр орны ард түмэнтэй хуваалцахын хамт энэ нь хоёр орны харилцааны цаашдын хөгжилд хөтлөх болтугай хэмээн онцлон дурджээ.