Сайн ах нар нь дизель түлш нийлүүлэх гэрээгээ зөрчсөн үү? Та нар яг сайн дүү нь мөн үү? Өөр улсаас түлшээ авцгаая Монголчуудаа

ОХУ бол хэсэг Монголчуудын зүрх сэтгэл, тархинд сайн ахын дүрээр хонгогшсон байдаг билээ. Тэд Оросгүйгээр амьдралаа төсөөлдөггүй. Бензин, дизель тэргүүтнээр ардчилал, эрх чөлөө, хүүхдүүдийнхээ ирээдүйг ч сайн ахдаа найр тавиад өгөхдөө бэлэн байдаг юм. Гэтэл өнөөх сайн ах нар нь байнга дүү нараа мурьдаг. Тэднийг үнэндээ сайн дүү гэж боддог ч үгүй. Байгуулсан гэрээ зэргээ байнга зөрчдөг. Ер нь ч энэхүү үйлдэл нь газар авч гаарсан, Орост итгэдэг улс үндэстэн энэ дэлхий дээр гарын таван хуруунд багтах хэмжээний үлдсэн. За энэ яахав. Сайн ах нар нь дизель түлш тасралтгүй нийлүүлэх гэрээгээ зөрчин энхрий хайрт дүү нараа муриатахсан бололтой. Гадуур дизель түлш хайсан хүмүүс олшров. 

Оросоос өөр газраас түлш, шатахуун авч болох боломжоо ашигладаггүй аймхай эрх баригчид нь одоо яанаа. Тэд өөр эх үүсвэр ашиглаж чадах уу? Яг үнэндээ дайн хийж цус урсгаж буй яргачин Оросуудаас түлш авч дайн санхүүжүүлэхээ болиод, цаашдаа ч түлш, шатахуунаа өөр эх үүсвэрүүдээс авч Оросын хараат байдлаас гармаар байна. Нүүрснээс, занараас дизель түлш гаргаж авцгаая хэмээн ирж байсан барууныхныг дахин урьж өөртөө байгаа нөөц боломжоо ашигламаар байна. Монгол мөртлөө Оросуудыг сайн ахаа гэж боддог цөөн иргэд нь Оросыг дэмжигчид нь бас л эсэргүүцэх болов уу? 

Өвөг эмгийг нь наян мянгаар нь хядсан Оросууыг сайн ахаа гэж хүндэлдэг хачин үзэгдэл Монголоос өөр дэлхийн аль улсад байдаг бол? 

Бас л дэнслэх л асуудал...