Саудын арабчууд өнөөдөр бүх нийтээр амарч ялалтаа тэмдэглэнэ


ФОТО: Саудын арабчууд өнөөдөр бүх нийтээр амарч ялалтаа тэмдэглэнэ

"Катар-2022" хөл бөмбөгийн ДАШТ-ний С хэсгийн тэмцээнд Саудын Арабын шигшээ баг Аргентины багийг ялсны дараа хаан Салман өнөөдрийг бүх нийтийн амралтын өдөр болгохоор зарлалаа. Ингэснээр ажилчид албан хаагчид болон оюутнууд амарч, баяраа тэмдэглэх гэнэ.

Дэлхийн шилдэг багийн нэг Аргентины шигшээг ялсан нь ДАШТ-ний түүхэн дэх томоохон дуулиан болоод буй. 

Саудын Арабын дасгалуулагч Эрве Ренар "Энэ бол хөл бөмбөг. Заримдаа галзуу гэмээр үеүд байна" хэмээн хэлжээ. 

Саудын Арабын шигшээ баг ДАШТ-ний түүхэд гурван удаа л ялалт байгуулж байжээ. Тус улсын багийнхан С хэсэгт Польшийн багтай энэ бямба гарагт, Мексикийн багтай ирэх мягмар гарагт тоглоно.

Эх сурвалж: Aljazeera