Катар 2022: Хөгжөөн дэмжигчид өндөр төлбөртэй ч тухгүй буудлын талаар гомдол мэдүүлжээ


Катар 2022: Хөгжөөн дэмжигчид өндөр төлбөртэй ч тухгүй буудлын талаар гомдол мэдүүлжээ

Хөл бөмбөгийн ДАШТ Катарт анх удаа болж байна. Гэвч тус улсыг зорин очсон, хөл бөмбөгийн хөгжөөн дэмжигчид зочид буудалдаа сэтгэл хангалуун бус байна. Учир нь одоо ч барилгын ажил үргэлжилж байгаа тул дуу чимээ ихтэйн сацуу өдрийн цагаар маш халуун байгаа нь гаднын жуулчдад сорилт болсоор байгаа аж.

Японоос ирсэн Шого Накашима “Өөр очих газар байхгүй тул энд үлдэхээс өөр сонголт алга. Японы тоглолт хүртэл хоног тоолж байна. Зочид буудалд унтах гэж л очдог. Тэнд цаг өнгөрөөх аргагүй. Хажууханд нь барилга барьж буй тул тоос шороо, дуу чимээтэй” гэжээ.

Катарчууд цахим хуудсанд байршуулсан сурталчилгаандаа “Хөгжөөн дэмжигчдийн байр нэгдүгээр зэрэглэлийнх” гэсэн байна.  Тэд нийт 1800 гэр барьжээ. Нэг гэрт хоёр хүн байрлана. Зузаан даавуун бүрээсээр хийсэн гэрт хивс, агааржуулагч, хоёр ор байрлуулжээ.

Энд нэг хоноход 175 фунт стерлингийн үнэтэй. Гэвч энд байрласан зочид ДАШТ шүү дээ, илүү тав тух, чанар хүлээж байсан ч огт өөр орчин биднийг угтлаа. Ийм майхныг үүргэвчээ үүрээд гарахад дэлхийн хаанаас ч олж болно. Зочид буудал биш дэн буудалд биднийг байрлуулсан, саван, оо сойз ч байгаагүй хэмээн ВВС-гийн сэтгүүлчид ярьжээ.

Үүний сацуу хөгжөөн дэмжигчид ус олдохгүй, зохион байгуулалт тааруу, дэлгүүрүүд нь хаалттай, асуулт асуухаар хэн ч мэддэггүй гэсэн байна. Катарчууд 2010 онд ДАШТ-ийг зохион байгуулах эрхээ авсан юм.   

Эх сурвалж: BBC