Өчигдөр орой жиргээг улайстал асуудал дагуулсан нэг сенсаци бол баруун бүсийн эрчим хүчний системийг арьс нэхийний ченж, П.Баттулга гэх бөхөөр удирдуулахаар болсон асуудал байлаа. Энэ өвөл хот хөдөөгүй хөлдөх эрсдэл дагуулаад байгаа эрчим хүчний энэхүү хариуцлагатай ажлыг мэргэлийн хүнд хариуцуулахгүй байгаа нь энэ жил 100, 101 жилийн ойгоо тэмдэглэсэн МАН-ын мерит зарчим гэдэг нь шалаар нэг гэдгийг харуулсан үйлдэл болов. Энэхүү хачин томилгооны ард Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнг байгаа хэмээн эх сурвалжууд мэдээллээд байгаа юм. Мэргэжлийн бус хүнийг яагаад омилох болов? Эрх ашиг нэгтэй учраас уу? гэж хардмаар.
Арьсны ченж нь эрчим хүчний салбар хариуцдаг улс Монголоос өөр хаана байдаг юм бол? Мэргэжлийн хүмүүс нь юу хийх вэ? энэ улсад. хөл толгойгүй эх захгүй энэ улсад хөгжил ярих боломж үнэхээр хомс болсоор. МАН энэ мэргэжлийн бус томилгоогоо эргэн харна уу.