“Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны бодлого, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Шинэ сэргэлтийн бодлого” баримт бичгийн хэрэгжилтийг хангаж, орон нутагт хүний нөөцийн дутагдлыг нөхөх, чадавхийг бэхжүүлэх, орон нутагт суурьшин ажиллах эмч, эмнэлгийн мэргэжилтнийг дэмжих зорилгоор Бүсийн оношилгоо эмчилгээний төв, аймгийн нэгдсэн эмнэлэгт нэн шаардлагатай мэргэшлийн чиглэлээр үндсэн мэргэшлийн сургалтын нэмэлт элсэлтийг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Энэ удаагийн сургалтад хамрагдах эмнэлгийн мэргэжилтэн нь 21 аймгийн захиалгаар, улсын төсвийн санхүүжилтээр суралцах бөгөөд төгссөний дараа зөвхөн Бүсийн оношилгоо эмчилгээний төв болон аймгийн нэгдсэн эмнэлэг, сумын эрүүл мэндийн төвд гэрээний дагуу 5 жил ажиллах болно.
АНХААРУУЛГА:
1. Энэ удаагийн элсэлтэд нийслэлийн эрүүл мэндийн байгууллага, төв эмнэлэг, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төвөөс хамрагдахгүй.
2. Хувийн болон байгууллагын зардлаар суралцах эмнэлгийн мэргэжилтэнд хамаарахгүй.
3. Үндсэн мэргэшлийн 2022-2023 оны хичээлийн жилийн сургалтад элсэж Эрүүл мэндийн сайдын тушаалаар нэрс нь баталгаажсан элсэгчдэд хамаарахгүй.
4. Эмнэлгийн мэргэжилтэн нь үндсэн мэргэшлийн зөвхөн 1 чиглэлд бүртгүүлнэ.
ДАРААХ МЭРГЭШЛИЙН ЧИГЛЭЛЭЭР ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ ЯВАГДАНА.
Бүртгэлийн хугацаа: 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 15.00 цагаас 11 дүгээр сарын 25-ны өдрийн 15 цаг хүртэл үргэлжилнэ.
Бүртгэх хэлбэр: https://hr.hdc.gov.mn цахим хаягаар бүртгэнэ. Бүртгүүлэх зааврыг “Заавар харах” хэсгээс, нэвтэрч орсон тохиолдолд “Тусламж” хэсгээс харна уу. Бүртгэлтэй эмнэлгийн мэргэжилтэн Зарлал – Шалгалтын зар – Үндсэн мэргэшлийн элсэлт сонголтоор дамжин бүртгүүлэх товчыг дарж хүсэлтээ илгээнэ.
Шалгалтын товыг мэдээллэх: Амжилттай бүртгүүлсэн эмчийн шалгалт өгөх өдөр, анги, танхимын хуваарийг 11 дүгээр сарын 28-ны өдөр http://hdc.gov.mn/ цахим хаягт байршуулна.
Цахим өргөдөл гаргах заавар: Програмд дутуу болон худал мэдээлэл оруулсан эмчийн бүртгэлийг хүлээн авахгүй тул мэдээллээ нягтлана уу.
1. Хүчинтэй буюу хүлээн авсан төлөвтэй эмчлэх эрхийн зөвшөөрлийн гэрчилгээтэй байх /хариуцсан мэргэжилтэн өөрийн сангаас хянана/,
2. Диплом, түүний хавсралт, орчуулгын хамт хавсаргасан байх,
3. Ажлын туршлагаа бөглөж, баталгаажуулсан байх
Холбоо барих:
1. Элсэлтийн шалгалтын бүртгэлтэй холбоотой асуудлаар: 11-461529
2. Сургалтын чиглэл, бусад асуудлаар: 98142485
3. Мэдээлэл шинэчлэх асуудлаар: [email protected] хаягт хандан хариуг хүлээнэ.
Нууц үг сэргээхэд и-мэйлд хариу ирэхгүй тохиолдолд:
[email protected] и-майлд зөвхөн өөрийн и-майл хаягаас /yahoo-аас бусад/ НУУЦ ҮГ СЭРГЭЭХ гэж бичээд Овог, Нэр, Регистр, Ургийн овог, Утас, Оршин суугаа Аймаг/хот/, Сум/дүүрэг/, Баг/хороо, Хаягаа илгээнэ. Мэдээллээ илгээсэн таны нэртэй и-мэйл хаяг, нууц үгээ сэргээж авах хаяг болно.
Эх сурвалж: ЭМЯ